Малария өвчний хор хөнөөл.

Манай гаригт орших хамгийн аюултай амьтныг та нар юу гэж бодож байна вэ? Хариулт нь шумуул. Яагаад гэж асууж байгаа байх.  Учир нь зөвхөн шумуулаар л хамгийн их үхэлд хүргэдэг өвчин дамждаг байна.

Харин өнөөдөр бид нэгэн томоохон өвчний талаар ярина. Үүнийг бид малария гэж нэрлэдэг . Энэ өвчин нь Анофэлэс гэх шумуулын хазалтаар дамжидаг бөгөөд нэгэн төрлийн цусны өвчин юм. 2015 л гэхэд онд 2000000 гаруй хүн энэхүү өвчнөөр халдварлаж , 500000 гаруй хүн үхсэн гэдэг.

Малария нь пласмодиа гэдэг шимэгч хорхойгоос үүдэлтэй.  Пласмодиа нь ганц эстэй ба шумуул анд  бүрэн найдаж явдаг шимэгчдийн нэг юм.  Хазалтын үед шавжны шүлсээр мянга мянган шимэгч хорхойнууд хүний цусруу нэвтэрдэг.  Ингэж орсны дараа шууд элэг рүү чиглэдэг. Элэг рүү орсноор тэд хамгаалах системээс нуугдаж чаддаг аж.  Мөн маш чимээгүйхнээр үржиж дараагийн төрхөндөө хувирдаг байна. Тэд элэгний эсүүдээр нэг сар хооллосны дараа шингэн дусал шиг мерозоид болж эхэлдэг. Мянга мянгаар үржсэний эцэст эсийг шууд устгаж цусны улаан эсүүдийг дараачийн байгаа болгодог. Өөрсдийгөө мэдэгдүүлэхгүйн тулд алсан эсийнхээ мембранаар өөрсдийгөө бүрхэнэ. Яг л хэн нэгнийг алчхаад арьсыг нь нөмөрсөн юм шиг. malaria зурган илэрцүүдУлаан цусны эсэрүү очсоны дараа тэдэн рүү хайр найргүй дайрч дотор нь мөн л адил үржчихээд тэсэрч гарч ирнэ. Ингэж нэг цусны улаан эсийг алсны дараа дараачийнх гэх мэт энэ үйл явдал үргэлжилсээр л байна. Үхсэн цусны эсүүд нь маш их хортой бодис агуулдаг бөгөөд энэ нь маш хүчтэй дархлааны хариу үйлдлийг идэвхжүүлж халуурах , хөлс маш ихээр урсах , хүйтэн оргих , толгой өвдөх , зарим үед бөөлжих ба гүйлгэх гэх шинж тэмдгүүдийг эхлүүлнэ.

Нэмээд хэлэхэд малариаг үүсгэгч шимэгч хорхойг зөвхөн эмэгчин шумуул л тээдэг байна. Мөн тухайн өвчин нь ихэвчлэн халуун орнуудад хамгийн ихээр байдаг билээ.

Сэтгэгдэл бичих