Гайхамшигтай хар нүх

Хар нүх гэдэг нь асар их хүчтэй таталцлын орон үүссэн огторгуй дахь орон зай юм.  Таталцлын нөлөө нь маш хүчтэй бөгөөд цахилгаан соронзон долгион , тэр дундаа гэрэл хүртэл зугтаж чадахааргүй байна.
                                                                                –
Мэдээж юм бүхэнд хязгаар байдагтай адил хар нүхний аугаа их хүчинд ч бас хязгаар байдаг билээ. Юу ч зугтаж чадахааргүй энэхүү хар нүхний хил зах хязгаарыг үзэгдлийн хаяа гэнэ. Харьцангуйн онолоор бол хангалттай их нягт масс байх  тохиолдолд  хар нүх нь үүсэж болохоор юм. Хар нүх нь зарим талаараа үнэмлэхгүй төгс хар биетийг харуулна (ямар ч гэрэл ойлгохгүй)
                                                                                 –
Хар нүхийг массын хэмжээгээр нь хэд хэдэн ангилалд хуваадаг билээ.
1. Одны масстай хар нүх. Энэ төрлийн хар нүх нь асар их масстай одны таталцлын хүчнээс үүдэлтэй агшилтаас үүсдэг билээ. Массын хувьд тэд ерөнхийдөө таваас хэдэн арван нарны масстай тэнцэнэ. Сонирхолтойн харьцангуйн онолоор бол хар нүх нь ямар ч масстай байж болно гэдэг . Масс нь бага байх тусам биет нь илүү их нягтралтай байж хар нүх үүсгэж чадах байна.
                                                                                  –
Image result for stellar mass black hole
                                                                                    –
2. Дунд зэргийн масстай хар нүх. Иймэрхүү хар нүхийг одоогоор яг бүрэн илрүүлж чадаагүй билээ. Гэхдээ хэд хэдэн нотолгоогоор тэднийг оршдог гэж үздэг байна. Массын хувьд тэд зуугаас нэг сая нарны масстай тэнцэхээр юм.
                                                                                     –
3. Асар их масстай хар нүх . Энэ төрлийн хар нүх нь бусдаасаа хамгийн том бөгөөд хамгийн их масстайн билээ. Хэдэн зуун мянган нарны массаас хэдэн тэрбум хүрэх эдгээр хар нүхнүүд нь маш том галактикуудын төвд оршдог байна. Манай Тэнгэрийн Заадас галактикийн хувьд ийм хар нүх Сажиттариус A* (Sagittarius A*) гэх байршилд оршдог гэж үздэг байна. Зарим асар их масстай хар нүхний нягтрал нь усны нягтралаас бага байна. Үүний учир гэвэл Шварцшильдийн радиус (хар нүх болохын тулд байх ёстой радиус) нь масстай шууд хамааралтай билээ.
                                                                                     –
radr
                                                                                      –
Хар нүх үүссэн цагаасаа хойш ойролцоо орших бүх хий , од хоорондын тоос гэх зэрэг бодисуудыг сорж өсөж томордог байна. Энэхүү процесс нь асар их масстай хар нүхний өсөх гол шалтгаан нь болдог. Хар нүхний томрох бас нэг арга гэвэл тэд өөр масс ихтэй одтой зарим тохиолдолд бүр өөр нэгэн хар нүхтэй ч нийлдэг байна.
Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s