Нарны жинхэнэ өнгө.

Нарыг та нар ямар өнгөтэй гэж бодож байна? Бидний нүдээр нар шар юм уу, улаан эсвэл улбар шараар харагддаг. Үнэн хэрэгтээ наранд бүх өнгө холилдсон байдаг байна. Энэ бүх өнгө нь бидний нүдэнд цагаан болж харагддаг. 

sun colour зурган илэрцүүд

Өглөө нар мандахад эсвэл орой нар жаргахад нар нь шар, улаан, эсвэл улбар шараар харагддаг.  Яагаад ?  Учир нь богино долгионы урттай өнгүүд нь (цэнхэр, ногоон, ягаан) дэлхийн агаар мандлаар нэг цацагдаж зөвхөн шар, улаан, улбар шар өнгүүд л зузаан агаар мандлыг нэвтэрч чаддаг учир бидний нүдэнд эдгээр өнгүүд үзэгддэг аж. Мөн тухайн үеүдэд (нар тэнгэрийн хаяан дээр ирэх үед ) нарнаас ирэх гэрэл нь илүү их агаар мандлыг туулдаг байна. Ингэснээр цэнхэр гэрэл нь аль хэдийнээ цацагдаж орхисон байх бөгөөд зөвхөн улаан л үлддэг. Маш ховор тохиолдолд ногоон гэрэл үзэгддэг билээ. Энэхүү тохиолдол нь нар жаргах эсвэл мандах үед л харагддаг юм.

sun rising with green flash зурган илэрцүүд

Нар өндөрт мандсан үед  богино долгионууд голдуу цэнхэр нь агаар мандал дахь молекулуудыг мөргөж  ийш тийш ойн цацагддаг учир манай тэнгэр цэнхэр өнгөтэй юм шиг харагддаг.

Холбоотой Зураг

Зарим хүмүүс агаар мандалд хангалттай цэнхэр өнгө тархсан учраас нар шар өнгөтэй харагддаг гэж үздэг. Харин та юу гэж бодож байна?

sun visble output зурган илэрцүүд

Гэрэл болон энергийн бүх төрлүүд нь цахилгаан соронзон спектрийн ер бусын үзэгдэлд ордог. Харин бидний нүд энэхүү энергийн зөвхөн өчүүхэн л хэсгийг хүлээн авч чаддаг. Үүнийг үзэгдэхүйц гэрэл гэдэг. Радио долгион, рентген туяа (x-ray), микро долгион, гамма туяа нь үзэгдэхүйц гэрлээс илүү урт болон богино долгионтой байдаг байна. Гэхдээ бүгд цахилгаан соронзон спектрт ордог. Шинжлэх ухааны тоног төхөөрөмжүүдийн ачаар бидний нүд үзэж чадахааргүй зүйлийг бүтээлээр нь үзэж чаддаг аж.

 

Сэтгэгдэл бичих