Эбола вирусын аюултай байхын шалтгаан.

Эбола гэж юу вэ? Нэг л танил сонсогдож байгаа байх. Мөн таны бодолд шууд л Африк орон орж байгаад би итгэлтэй байна.

Тэгэхээр эбола бол вирус. Өөрөөрөө тэрбээр юу ч хийж чадахгүй. Зөвхөн бусад эсүүдийг өвчлүүлж байж л тархаж , үржиж , мөн оршдог. Гэхдээ яаж жирийн нэгэн вирус хүний биеийн тэгэж их хөгжсөн дархлааны системыг дийлээд байна вэ? Учир нь гэвэл эбола нь энгийн нэг вирус биш юм байна. Үүнийг ойлгохын тулд бид эболаг яаж ажилладгийг мэдэх хэрэгтэй.

Мэдээж хамгийн түрүүнд тэд бидний биед нэвтэрдэг. Мөн нэвтрэхдээ тэд жирийн нэг байдлаар биш , харин тодорхой доорх хэдэн нөхцөлүүдээр :

1.Хүний биеийн шингэнээр дамжиж.(Цус)

2.Хэрэв бидний өдөр тутмын хэрэглэж буй зүйлс өвчилсөн биеийн шингэнээр бохирдсон бол.

3. Жимсний сарьсан багваахай (Энгийн үед вирусыг тээгч)

Бусад төрлийн вирусээс ялгарах нэг онцлог гэвэл эбола вирус нь шууд дархлааны системлүү довтолдог. Хамгийн түрүүнд болох байнуудын нэг бол дэнтрит эсүүд юм. Өөрөөр бол дархлааны системийн тархи (удирдах чиглүүлэх үүрэгтэй) гэж хэлж болно. Тэд эхлээд өөрсдийгөө эсний рецепторуудлуу нааж улмаар дотогшоо нь нэвтэрдэг. Түүнчлэн өөрийн генетик материал , нуклеопротейн , энзим гэх мэт бодисуудыг ялгаруулж удалгүй эсийн хамгаалах механизмыг зогсоон удирдлагыг гартаа авдаг байна.

15033914_910519505748496_1365062020_o.png

Маш хорлонтой бөгөөд аймшигтай байгаа биз? Гэхдээ ингээд дуусчихгүй билээ. Яг энэ явдлын дараа вирус нь эсийг дахин программчилдаг байна . Цагтаа бидний нэгээхэн хэсэг байсан дэнтрит эсүүд одоо вирус үйлдвэрлэгч машинууд болсон гэж ойлгож болно. Мөн вирус нь дэнтрит эсүүдийг тусгай дархлааны эсүүдийг идэвхжүүлэхээс болиулаад зогсохгүй тэднийг ашиглан бусад эсүүдийг өөрөө өөрсдөөр нь устгуулах хуурамч дохионуудыг явуулдаг байна.

Энэ үед өвчилсөн эсүүдийг устгах зорилготой өөр нэгэн дархлааны эсүүд довтолдог боловч тэд хүртэл аймшигтай ихээр үржиж хөгжсөн вирусын эсрэг удаан тэсдэггүй байна.

Вирус нь мөн макрофайж болон моносайт гэх дотор биеийн хамгаалагч эсүүдрүү довтолж , тэдгээрээр цусны судсуудыг бүрдүүлэгч эсүүдрүү биеийн шингэнийг гадагшлуулах дохио явуулдаг. Энэ үйл явцаас болж маш их дотоод цус алдалт явагддаг байна.

15007775_910497605750686_38575125_o.png

Эбола вирус нь эднээс гадна элгийг өөрийн гол байгаа болгодог. Элэгрүү ороход түүнд маш хялбар учир амархан гэх чинь эсүүдийг нь үхүүлж улам их дотоод цус алдалт үүсгэдэг ба эрхтний үйл ажиллагааг зогсоодог байна.

Хамгийн аймшигтай зүйл гэвэл энэ бүх үйл явц бараг нэгэн зэрэг явагддаг болохоор яг л биеийн дотор бүх талаас нь бөмбөгдөж байгаатай адил юм. Гэсэн ч бидний бие мөчөөгөө өгөхгүйгээр үлдсэн бүх хүчээ шавхаж эцсийн дайралтаа хийдэг (Cytokine storm). Энэ үед бүх дархлааны эсүүд довтолж вирусэд их хэмжээний хохирол учруулдаг боловч биед болон бусад цусны судсуудад ч гэсэн их хэмжээний гэмтэл хүргэдэг байна.

Нэмээд нэг хачирхалтай зүйл хэлэхэд хэдий чинээ эрүүл дархлааны системтэй байна , төдий чинээ их гэмтэл хүргэдэг гэнэ.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s