Хос одыг тойрдог хамгийн том гарагийг илрүүлсэн байна.

Хэрвээ та Сигнус (Cygnus) одны ордны зүг ширтэх юм бол та одоогоор олдоод байгаа хос одыг тойрдог хамгийн том гарагийн зүг харж байгаа билээ. Кеплер-1647 гэх хос одны системийг тойрох энэхүү  гараг нь энгийн нүдээр харагдахад хэтэрхий бүдэг юм . Гэхдээ НАСА-гийн бүлэг одон орон судлаачид Кеплер Сансрын Телескопыг ашиглан тухайн гарагийг үнэхээр оршдог гэдгийг баталж чаджээ.
Тэгэхээр Кеплер-1647 одны систем нь биднээс 3700 гэрлийн жилийн зайд оршдог бөгөөд ойролцоогоор 4.4 тэрбум жилийн настай юм . Энэ нь манай дэлхийтэй бараг л ижил настай гэсэн үг . Мөн түүнийг бүрдүүлэх хоёр од нь манай нартай маш төстэй бөгөөд нэг нь манай төрөлх одноос арай том , харин нөгөө нь арай жижиг юм.

kep1

Тэгэхээр энэхүү олдоод байгаа гарагийг Кеплер-1647 б хэмээн нэрлэжээ . Энэ гарагийн масс ба радиус нь Бархасбадь-ийхтай бараг л ижил бөгөөд орбитын хугацаа нь 1107 өдөр буюу ойролцоогоор 3 жил байна . Мөн энэхүү гараг нь хөрш однуудаасаа маш хол зайд оршдог . Өөр ямар ч хос одыг тойрдог гараг ийм хол зайд оршдоггүй билээ . Гэхдээ сонирхолтой нь энэ гараг нь амьдрахад тохиромжтой бүсэд багтаад байгаа юм.

Гэхдээ яг л Бархасбадь шиг энэхүү гараг нь хийн аварга билээ . Тийм учраас амьдрал төлжих бараг боломжгүй гэсэн үг . Гэсэн ч хэрэв энэ гарагт томоохон дагуул сарууд байгаа бол тэдэн дээр амьдрал үүсэх боломжтой юм.

kep3

Энд улаанаар тэмдэглэсэн хүрээ нь Кеплер-1647 б гарагийн орбитыг бусад хос одыг тойрдог гарагуудын орбиттой харьцуулсан байна . Үнэхээр л асар их зайд оршиж байгаа биз ?

 

Advertisements

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s