Сүпернова дэлбэрэлтийн талаар илүү ихийг мэдэж аваарай.

Ер бусын нүд гялбам тод одод тэнгэрт харагдах үе зөндөө байдаг.  Гэхдээ эд нар яг бүгд од биш билээ.  Харин эдний зарим нь оддын амьдралын сүүлчийн мөчид үүсдэг дэлбэрэлтүүд юм .  Энэ дэлбэрэлтүүд нь бас хэд хэдэн төрөлд хуваагддаг байна.  Харин өнөөдрийн хувьд бидний сонирхолыг нэг нь л татаж байна.

Сүпернова. Та энэ үгийг зөндөө удаа сонсож байсан байх , мөн бидний дийлэнх нь ч тэр.  Тэд ерөнхийдөө ертөнц дөх ихэнх хүнд элементүүдийн үүсвэр гэж хэлж болно мөн тэд хоромхон зур бүхэл бүтэн галактикийг гэрэлтүүлээд зогсохгүй манай нарны бүхэл амьдралынхаа турш ялгаруулах энергийг хэдхэн секундийн дотор бие болгодог.  Тэгвэл Манай Тэнгэрийн Заадас шиг хэмжээтэй галактикт дунджаар 50-н жилд нэг л удаа энэ дэлбэрэлтүүд явагддаг .

giphy (5).gif

Ер нь бол од яаж төгсөх нь тэдний массаас хамаардаг билээ.  Жишээлбэл манай нар гэхэд хангалттай их масстай биш учраас хэзээ ч ингэж төгсөхгүй.  Гэсэн ч нэг л өдөр нар өөрийн бүх түлшийг хэрэглэж дуусах үед улаан аврага болж дэлхийг амьдралтай нь хамт дуусгаж орхино.  Гэхдээ та бүү санаа зов , учир нь энэ явдал хэдэн тэрбум жилийн дараа л болох болно.

Тэгэхээр сүпернова гэх дэлбэрэлт нь хоёр арга замаар үүсэх боломжтой.

1 (Type I) Энд сүпернова нь хос одны системд (хоёр бие биеэ тойрох од) үүсэх боломжтой бөгөөд нэг нь цагаан одой , харин нөгөөдөх нь хамаагүй жижиг цагаан одойноос асар том хэмжээтэй од хүртэл юу ч байж болдог байна.

zazababa.jpg

2 (Type II) Энд сүпернова нь асар том одны таталцлын хүчнээс үүдэлтэй агшилтаас бие болдог байна. Одод энэ төрлийн дэлбэрэлтийг туулахын тулд хамгийн багадаа 8 , харин хамгийн ихдээ 40-50 гаруй нарны масстай байх ёстой байдаг.  Ийм одод нь нарыг бодвол устөрөгч ба гели-гээс хамаагүй их масстай элементүүдийг нэгдүүлж чаддаг.

yayae.jpg

Харин тэдний түлш нь дуусч , мөн төвийн масс нь 1.4 буюу Чандрасехарын хязгаарыг давах үед агшиж  эхэлдэг.  Энэ үед электрон хоорондын түлхэлцлээс үүдэлтэй даралтын хүч хангалтгүй болдог байна.  Маш хурдан агших учир гэрлийн хурдны 23% хүрдэг бөгөөд гэнэтийн асар их даралтаас болж температур нь зуун тэрбум Кельвин дөхөөд ирдэг.  Нейтрон ба нейтрино-ууд энэ үед үүсч арав гаруй секундийн тэсрэлтийн хугацаанд 1046  Жоуль энерги ялгаруулна.  Мөн агшилт нь  удалгүй нейтрон хоорондын түлхэлцлийн даралтаас болж зогсоод эсрэг тийшээ огцом ойж дэлбэрэлтийг үүсгэдэг байна.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s