Гэрэл ба цацрагийн талаарх ерөнхий ойлголтууд .

Гэрэл гэж юу вэ? Бидний эргэн тойронд гэрэлгүй бол бид юу ч харахгүй .

Шинжлэх ухаанаар бол гэрлийг цахилгаан соронзон цацраг гэж нэрлэдэг . Энэ нь ихэвчлэн бидэнд харагддаг цацрагийг хэлдэг байна. Гэхдээ ертөнцөд олон төрлийн цацраг байдаг бөгөөд эднийг бүхэлд нь цахилгаан соронзон спектр гэдэг. (ДООРХ ЗУРАГ)

popra

Тэгэхээр цацраг нь олон төрлийн долгионы урттай  (Хоёр дараалсан гэрлийн хэлбэлзэлийн зай) мөн давтажтай байдаг.

untitled

Долгионы урт богино , мөн давтамжийн тоо их байх тусам цацраг нь илүү их энергийг агуулдаг. Хамгийн өндөр энергийг агуулсан цацрагийг гамма цацраг гэж нэрлэдэг. Харин яагаад , мөн ямар үед энэ цацраг үүсдэг нь сонирхолтой байгаа байх.

Энэ  нь  тогтворгүй  атомын цөмтэй  холбоотой .

Гэвч гамма цацраг нь өөр нөхцөлд бий болох боломжтой. Үүнийг  гамма  цацрагийн  тэсрэлт  гэдэг . Энэ үед  их  хэмжээний масстай  од  таталцлын  хүчнээс  үүдэж  кварк , нейтрон  од  юм  уу  хар  нүх  болох  явцад  үүсдэг  сүпэрнова  дэлбэрэлтээр  их  энергитэй  цацрагууд , мөн тэр дундаа  гамма  цацраг  нь  огторгуйгаар  нэг  цацагддаг  байна.untitled

Тэгэхээр яагаад бусад төрлийн цацраг нь бидэнд харагддаггүй юм бэ? Хариулт нь гэвэл бидний нүд тэднийг хүлээж авахад хангалттай хөгжөөгүй байна.

Гэрлийн бас нэг гол үүрэг ба давуу тал нь тэд мэдээллийг дамжуулдаг. Гэхдээ хаанаас гэрэл нь үүсдэг юм бэ?  Хэрэв атом , эсгүй бол молекул нь их энергийн төвшнөөс бага руу шилжих үед олон төрлийн цахилгаан соронзон долгионуудыг үүсгэдэг.  Өөрөөр хэлбэл тэд энерги алдаж цацрагийн хэлбэрээр үүнийгээ ялгаруулдаг байна.

giphy (3).gif

Тэгвэл ертөнц дээрх хамгийн хурдан зүйл юу вэ? Вакуум дахь гэрэл буюу c=299,792,458 м/с. Яг яагаад ийм хурдтайг бид одоогоор мэдэхгүй . Манай ертөнц зүгээр л ингэж ажилладаг мэт санагдана.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s