Боломжит хамгийн өндөр температур.

Хамгийн бага температурын тухай ойлголт бол ерөнхийдөө энгийн.  Бид үүнийг абсолют тэг  хэм гэж нэрлэдэг.  Энэ нь −273.15°  бөгөөд боломжит хамгийн доод температур юм.

Мэдээж хэрэг хөдөлгөөн үрэлтийг үүсгэж үүнээс дулаан ялгардаг.  Харин абсолют тэгийн үед бүх хөдөлгөөн атомын зэрэгт зогсдог байна.

Тэгвэл абсолют халуун гэж юу вэ?  Хамгийн дээд температурын хязгаар гэж бий юу?

Хариулт нь аль онолын физикчээс асуухаас хамааралтай.  Магадгүй бидний дийлэнхийн санаанд хамгийн түрүүнд нарны цөм орж байгаа байх (ойролцоогоор 1.5 × 107 градус хэм) . Гэхдээ энэ нь орчин үеийн физикчдийн санал болгож буй хэмжээнээс өчнөөн дахин бага юм.

dara.jpg

Та тэр тоо хэмжээг нь хэд гэж бодож байна? 1.417×1032  Кельвин.  Энэ нь тоочихын аргагүй их бөгөөд халуун , шалзрам гэх зэрэг үгнүүд бараг ямар ч утгагүй юм шиг санагдана. Мөн бидний мэдэх хамгийн их температуруудаас (квазар , гамма цацрагийн тэсрэлт) тэрбум тэрбум дахин их юм байна.  Үүнийг тэд Планкийн температур хэмээн нэрлэжээ .

Асар том хэмжигдэхүүнүүдийг Эйнштейний харьцангуйн онолоор , харин асар жижиг үүдийг  квант механикаар тайлбарладаг.  Тэгвэл Планкийн температурт ганц л удаа хүрж байсан бөгөөд энэ нь Их Тэсрэлтийн үеэс хойш 10-43 секүндийн дараа ( Планкийн цаг гэж ярьдаг) ертөнц ердөө л 1.6×10-35 метрийн урттай байхад (Планкийн урт ) юм байна.

cosmictm1.jpg

Аймаар их температур аймаар өчүүхэн зайд , аймаар өчүүхэн хугацааны дараа …

Тэгэхээр манай ертөнц энэ мөчөөс хойш өсөж томрон , мөн хөрсөөр байгаа .  Харин Их Тэсрэлтийн яг дараах маш богино мөчийг хамгийн их халуун байсан гэж итгэдэг юм байна.

Нэмээд хэлэхэд хүн төрөлхтөн бидний хүрч чадсан хамгийн өндөр температур нь 7.2 триллион(7.2 × 1012) градус .  Энэ амжилтыг [Large Hadron Collider] товчхоноор бол Эл Эйч Си-гэх төхөөрөмжийн ачаар олж авч чадсан бөгөөд энэ нь сүпернова дэлбэрэлтээс хүртэл халуун юм байна шүү.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s