Бид Ангараг гараг дээр амьдарч болох болов уу ?

Ангараг нь ангилаар Ромын дайны бурхны нэр юм.  Харин Монголоор Улаан нүдэн гараг гэдэг.  Нарны аймгийн 4 дахь гараг нь хоёр дагуултай.  Нэрийг нь Фобос (Айдас) болон Деймос (Айшмшиг) гэдэг.  Фобос ойролцоогоор 6000км орчинд тойрон эргэдэг.  Харин Деймос нь Фобос-оос арай жижиг дагуул юм.

 Moons-Mars-Facts.jpg

Ангараг маань маш нимгэн нүүрсхүчлийн хийгээс тогтсон агаар мандалтай хөрст гараг.  Уг гарагийн туйлууд дээр нь мөс байгааг тогтоосон бөгөөд эрдэмтэд эрт дээр үед Анграгыг их хэмжээний устай гараг байсан гэж үздэг.

 Эрдэмтэд одоогоор Ангараг гарагийг колоничлохыг оролдож байгаа.  Мөн НАСА сансрын нисгэгчдийг аль хэдийнээ бэлтгэж эхэлсэн байна.

mars зурган илэрцүүд

Мэдээж Ангараг Дэлхийгээс тодорхой хэмжээний зайтай учир очихын тулд нэлээн их хугацаа шаардагдана. Мөн нислэгийн үед нисгэгчрүү гаднын нэгэн том аюул тулгарах боломжтой юм.  Энэ аюулын нэр нь сансрын туяа.  Сансрын туяа нь хүний тархид нөлөөлж Алцгеймер гэх өвчнийг түргэсгэдэг.  Дэлхийн соронзон талбай биднийг туяанаас баталгаатай хамгаалдаг байсан бол сансрын нөхцөлд төрөл бүрийн туяа нисгэгчрүү тусах магадлалтай.   

space sickness зурган илэрцүүд

Ангараг дээр амьсгалах боломжтой юу?  Яав ч боломжгүй.  Учир нь Ангараг дээрх агаар бараг вакуумаас ялгаагүй.  Дэлхийтэй харьцуулахад 0.6 хувь нь л агаар билээ.  Ийм учраас хэдий хүчил төрөгчтэй болсон ч гэсэн таны уушги тэсэлгүй дотроосоо буцалж эхэлнэ. 

Ангараг дээр амьдрах боломжтой юу?  Боломжтой. Гэвч юуны түрүүнд танд  сансрын тусгай хувцас, амьдрах газар, их хэмжээний хоол, нөөц агаар,  мөн их хэмжээний ус хэрэгтэй.  Бас сансрын хөлөг хэрэг болох байх.

15184031_920340341433079_49677229_o

Ангараг дээр мод тарих боломжтой юу?  Юуны түрүүнд бидэнд хүчил төрөгч болон азот хэрэг болно.  Хэдий агаартай болсон ч гэлээ бидэнд дараах асуудал тулгарна.  Энэ нь дулааны асуудал юм. Ангараг нарнаас хол учир мэдээж хүйтэн байна.  Ийм учраас Ангараг дээр үйлдвэр болон станц барьж зөвхөн тэнчээ нээ л мод тарих боломжтой .

what we need on mars зурган илэрцүүд

Ангараг уруу очсоноор ямар ач тустай вэ?  Хэрвээ бид Ангараг уруу очиж чадвал бидний хувьд технологийн том дэвшилт гарна.  Сансраар аялах мөрөөдөлтэй бид эхний алхмаа хийж байгаагаас ялгаагүй билээ.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s