Атомын агуу хүч.

Хэрвээ шинжлэх ухааны түүхийг ганц өгүүлбэрээр хэл гэвэл ” Бүх зүйл атом дээр тогтдог гэж болно” хэмээн аугаа физикч Ричард Фэйман нэгэн удаа хэлсэн байдаг. Хаашаа ч хамаагүй хар. Энэ бүхэн атом юм.  Атом бүхнийг бүрдүүлдэг. Тэд хаа сайгүй байдаг. Агаар, зураг, ширээ, харандаа тэр бүү хэл чи хүртэл атомоос тогтдог.

atom

Бөөмс нь молекулаас, молекул нь атомоос тогтдог.  Атомын цөм нь эерэг цэнэгтэй протон ба саармаг цэнэгтэй нейтронуудаас бүтдэг.  Харин түүнийг хүрээлэн орших электрон үүлүүд нь сөрөг нь цэнэгтэй электронуудаас тогтоно.  Хэрэв атомд электронуудын тоотой ижил тооны протон байвал  цэнэгийн хувьд саармаг (нейтрал) байдаг байна.  Атом дахь протоны тоо нь цөмийнх нь цэнэгийг тодорхойлох бөгөөд нейтроны тоо нь элементийн изотопыг тодорхойлно.

Атомын бүх протон ба нейтроныг нуклон гэж нэрлэх ба эдгээр нь хүнд, нягт атомын цөмийг үүсгэнэ.

atmo

Молекул (латин хэлний жижиг бүрдэл гэсэн үг) ердөө л хоёр юм уу түүнээс олон тооны атомаас бүтдэг.  Химичид элементийн бус молекулын төвшинд сэтгэх хандлагатай байдаг.  Далайн төвшинд цельсийн 0 градуст 1 см³ хэмжээнд 45-н тэрбум тэрбум молекулууд байдаг байна. Эргэн тойрноо сайтар хардаа , ийм их хэмжээнд хэдэн молекулууд байх бол?  Тэгвэл орчлон галактикийг бүтээхийн тулд хэдэн молекул хэрэгтэй бол? Товч бөгөөд тодорхой хэлбэл бүх зүйл атомоос тогтдог.

Атом нь гайхамшигтай бат бөх бөгөөд уртаас урт настай  байдаг учраас бүх юманд оролцдог. Хэдий 0,5 сая атом эгнэн зогссон ч үсний цаанаас цухуйхгүй.

Атомын нас, хэмжээг төсөөлнө гэдэг бараг боломжгүй.  Миллиметрийг 1000 хувааж микро организмтой тэнцүүлье.  Микро-гоо одоо 10000 хуваая энэ бол атомын хэмжээ юм. Уншигч таны биед байгаа атомууд танд ирэхээс өмнө хаа нэгтээ хэд хэдэн од , үгүй ээ бүр олон мянган сая оддын нэгээхэн хэсэг байсан. Мөн бид атомын төвшиндөө маш өнөр өтгөн юм.  Магадгүй таны биед оршиж буй атомын хэд хэдэн тэрбум нь өөр хүнийх байсан байх .  Жишээ л бэл Эзэн Богд Чингис хааных ч байсан байж болох юм.  Учир нь аливаа биет мөхөж үхсэний дараа атом нь өчнөөн олон зуун жилийг зарцуулж байж атомын төвшинд задардаг байна.

giphy-4

Атом үүрд мөнх оршин тогтнодог гэж болдог. Атомын насны уртын боломжийг анх Мартин Рийз 1000000000000000000000000000000000000 (10^35) гэх тооцоо дэвшүүлсэн. Үүнийг төсөөлөхөд ч хэцүү юм.  Атомын талаарх ойлголт ба үзэл санааг анх эртний грекууд бий болгосон. Мөн Дальтон ч бас бидэнд атомын хувьд хувь нэмэр оруулсан.  Жон Дальтон гэж хэн бэ гэж үү? Дальтон бол бага боловсрол эзэмшсэн сүмийн дуулаач, 1766 онд хотын захад ядуу нэхмэлчийн гэрт төрсөн нэгэн.  Гэхдээ тэрээр гоц ухаантай хүүхэд болохоор 12 настайд нь орон нутгийн сургуулийн эрхлэгчээр томилсон.  Харамсалтай нь тэрээр өнгө ялгадаггүй өвчнөөс болж шаналсан юм.  Гэсэн ч “Химийн философийн шинэ систем “гэх номоор нэр хүндтэй болсон байна.

john-dalton

 

(Ezenbaatar.B)

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s