Алт бидэн дээр хаанаас ирсэн бэ?

Эрт дээр үеүдэд алхимчид жирийн нэгэн тугалгыг өртөг өндөртэй алт болгон хувиргахыг оролддог байжээ.  Харамсалтайн тэд толгой дараалан бүтэлгүйтдэг байв. Хэдий тэгдэг байсан ч гэлээ тэдний мөрөөдөл биелэх боломжтой байсан юм байна. Яхав тэр үеийн технологиор бол мэдээж биш , харин орчин үеийн төхөөрөмжүүдийг ашиглан.

Тэгэхээр алт бидэнд сансар огторгуйгаас ирсэн билээ.  Яаж мөн яагаад гэсэн асуултад хариулахын тулд хоромхон зур дээд тэнгэр лүүгээ харцгаая.  Алт дэлхий дээр байгаа учир шалтгааны нэг бол оддын сүпэрнова дэлбэрэлт билээ.

giphy-2

Одод ихэвчлэн устөрөгчөөс бүтдэг. Энэ нь хамгийн энгийн бөгөөд хамгийн хөнгөхөн элемент билээ. Маш их масстай болохоор оддын цөмөөс татах хүч элементүүдийг асар их хүчээр шахаж цөмийн нэгдлийн реакцыг эхлүүлдэг байна. Энэ процессоос таталцлын хүчийг эсэргүүцэх , мөн нэгэн зэрэг оддыг гэрэлтүүлэх хангалттай их энерги гадагшлуулагддаг.  Бас мэдээж шинэ элементүүд төрдөг байна.

_322833976_orig.gif

Гэхдээ ингэж сая сая жил өнгөрсөөр нэгдэл нь устөрөгчийг илүү хүнд элементүүд болгон хувиргадаг.  Гели , нүүрстөрөгч , хүчилтөрөгч гэсээр улам л их хурдассаар төмөр ба никел гэх элементүүдрүү хүрдэг.  Харин яг энэ мөчид реакц нь энерги ялгаруулахаа зогсоодог. Ингэж таталцлын хүч нь оддыг дотроос нь татсаар агшааж , улмаар огцом дэлбэрэхэд хүргэдэг байна.

Тэгвэл яаж алт үүсдэг юм бэ? Сүпэрнова дэлбэрэлтийн үед асар их даралт байдаг учир протон электронууд нь нейтрон болон нийлдэг.  Харин энэ нейтронууд нь зарим нэгэн элементүүдэд баригдаж илүү хүнд элемент болгодог юм байна. Үүний дараа , яг дэлбэрэх мөчид тэдгээр элементүүд сансраар нэг цацагдаж орхидог. Алт яг ийм байдлаар дэлхийд ирсэн байх өндөр магадлалтай юм.

15063992_911149235685523_329845893_o.png

Нэмээд хэлэхэд бидний өнө олон жилийн туршид ухаж гаргасан бүхий л алтыг нэгэн зэрэг байршуулбал бүхэл бүтэн гурван олимпын усан бассейныг дүүргэж чадах юм.

 

 

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s