Цагаан одой ба нейтрон одод.

 

Оддын амьдрал маш удаан үргэлжилдэг. Тэд ерөнхийдөө плазмаагаас бүтдэг. Мөн тэд өөрсдийн таталцлын хүчээр тогтдог . Мэдээж од бүхэн өөр өөр масстай ба үүрд таталцлын хүчнийхээ эсрэг тэмцэж чадахгүй .  Манай нар гэхэд 1.989 × 1030 килограмм масстай бөгөөд , энэ нь дэлхийгээс 333000 дахин их юм.

vv-cephei

Тэгвэл 20-дугаар зууны эхэнд Чандрасехар гэх эрдэмтэн оддын хувьсал эволюцын талаар судалж байжээ. Тэрбээр судалгааны эцэст нэгэн дүгнэлтийг хийв . Энэ нь манай нарнаас ойролцоогоор 1.5 дахин их масстай од өөрийн таталцлын хүчний эсрэг тэмцэж чадахаа больж улмаар агшиж эхэлнэ гэдгийг харуулжээ . Од нь агшсаар улмаар зогсоод тогтвортой цагаан одой болдог байна.  Цагаан одой нь электронуудын хоорондох түлхэлцлийн ачаар таталцлын хүчийг эсэргүүцдэг . Энэ одод хэдхэн мянган километрийн радиустай хэдий ч манай дэлхийгээс хэдэн зуун мянга дахин их нягтралтай юм .

Орчин үэд энэ массын хязгаарыг Чандрасехарын хязгаар гэдэг бөгөөд илүү нарийн тодорхой тооцоогоор 1.4 нарны масснаас хэтрэхгүй одод л үүнд хамрагдах юм.

untitled.png

Гэхдээ ингээд дуусчихгүй билээ. Ахиад нэг боломжит үе шат байдаг байна . Маш их масстай хүйтэн од  (нарнаас 4-8 дахин том)  таталцлын хүчнийхээ улмаас агшиж , улмаар сүпэрнова дэлбэрэлтээр гадаргуйн давхаргаа огторгуй даяар цацаж орхино .

giphy-1

 

Эндээс  зөвхөн  асар их  нягтралтай  цөм  л үлддэг байна. Мөн  асар  их таталцлын  улмаас протон  электронууд  шахагдаж  нейтрон  болж үлддэг . Тэднийг  нейтрон  одод гэдэг  ба тэдний  радиус  нь  хэдэн  арван километр  боловч тэд  маш их  нягтралтай  бөгөөд  нэг халбага  хэмжээ нь  тэрбум  тонн  жинд  хүрэх юм . Цагаан  одой-ноос  ялгарах бас  нэг  чухал  зүйл  нь  гэвэл  тэд электронуудын хоорондох түлхэлцлээр биш  харин нейтронуудынх-аар таталцлын хүчийг хянадаг байна.

Нейтрон одод маш хурдан эргэдэг ба зарим нь бүр хэмнэлтэйгээр цахилгаан соронзон туяа цацруулдаг. Тэднийг Пулсар гэж нэрлэнэ.

giphy

 

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s